"Дэйтон" их сургуулийн сагсанбөмбөгийн багийн тамирчин Шаравжамцын "Майк" Энхийн-Од NCAA-ийн Atlantic 10 конференцийн freshman ( "шинэков" буюу 1-р курсын) оюутнууд дундаас "Бэлгэдлийн баг"-т нэрлэгджээ.
Тус конференцид 15 сургууль байдгаас энэ жил 59 тоглогч Freshman статустай тоглосон бөгөөд эдгээр шинэ тоглогчдын дундаас Ш.Энхийн-Од маань ийнхүү шилдэг таван тоглогчийн тоонд багтлаа.
116 жилийн түүхтэй , эгнээндээ 1281 их сургууль, коллежийн нэгтгэдэг Үндэсний оюутны спортын холбоо буюу NCAA ( National Collegiate Athletic Association) -ийн сагсанбөмбөгийн нэгдүгээр дивизионд энэ улирлаас тоглон монгол хүний анхны " мөрийг" гаргасан Энхийн-Од маань шинэ шинэ түүхийг бичсээр л...
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин