Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс МХБХ, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа билээ.
“Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн “Дасгалжуулагч багшийн боловсрол” дэд хөтөлбөр энэ өдрүүдэд Дундговь аймагт хэрэгжиж байна. Дундговь аймгийн 15 сум аймгийн төвийн 5 сургуулийн биеийн тамирын багш нарт зориулсан МХБХ-ны “D” ангиллын 3 хоногийн сургалт Мандалговь хотноо 2024 оны 4 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд явагдаж байна. ЕБС-ын биеийн тамирын багш нар хамрагдаж байгаа энэхүү сургалтыг МХБХ-ны Сургагч багш И.Отгонбаяр удирдан явуулж байна.
Сургалт FIFA Football for schools апплекейшн дээр үндэслэн, онол, практик хосолсон сургалт явагдах болно.
Дараагийн сургалт 4 сарын 15-17-ны өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулагдана.
Эх сурвалж: МХБХ