Дорнод аймагт “Иргэдийн бие бялдрын хөгжил, хөдөлгөөний идэвхийг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Зүүн бүсийн сургалтыг хоёр өдөр зохион байгуулав.
Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс тус аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчдын бие бялдарын суурь судалгааны мэдээлэл цуглуулах сорил авч, багш дасгалжуулагч нарт спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухааны мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж дууслаа.
Дорнод аймгийн таван спортын өсвөрийн шигшээ багийн 50 тамирчнаас биеийн өндөр, артерийн даралт, захын цусны хүчилтөрөгчийн хангамж, гарын хүч, нурууны хүчийг тодорхойлж, биеийн бүтэц тодорхойлох “Inbody 720” аппаратаар хэмжилт хийв. Мөн биеийн дээд болон доод мөчний ажиллах чадварыг тодорхойлох “Monark” аппаратаар ажиллах чадварын түвшинг тодорхойлсон юм. Эдгээр сорил дээр үндэслэн Монгол улсад анх удаа өсвөрийн тамирчдын ерөнхий суурь судлагааг бүс нутгаар гаргах гэж байна.
Өнгөрсөн хугацаанд долоон аймгийн өсвөрийн тамирчидаас судалгаа авсан. Тэгвэл Анагаах ухааны албаны эмч нарын сургалт нь орон нутагт спортын анагаах ухааны мэдлэг олгох болон мэргэжил арга зүйгээр хангах спортын анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа эмчилгээний аргуудыг таниулах бөгөөд хориотой бодисын жагсаалт болон түүнд багтдаг түгээмэл хэрэглэгддэг эмүүдийг таниулах зэрэг сургалт зохион байгууллаа.