Монголын оюутны спортын VI наадам 4 дүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд 33 их, дээд 2240 тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Өнөөдөр тус наадмын гандболын медальтнууд тодорсон ба энэ төрөлд эрэгтэй 10, эмэгтэй 7 багийн нийт 220 тамирчин өрсөлдөхөд эрэгтэй- чүүдийн ангилалд МУИС тэргүүн байр эзэлж, “Их Засаг”, “Мон-Алтиус” сургуулийн баг удаалав. МУИС-ийн эрэгтэй баг тус наадмын гандболын төрөлд анх удаа алтан медаль хүртлээ.
Харин эмэгтэй ангилалд “Мон-Алтиус” сургуулийн баг алтан медаль хүртсэн бол МУИС, МУБИС-ийн баг мөнгө, хүрэл медалийн тавцанд зогслоо. Алтан медаль хүртсэн МУИС-ын баг тус наадмын гурав дахь алтан медалиа хүртэж байна. Тэд өмнө нь Монголын оюутны спортын 3, 4 дүгээр наадамд түрүүлж байв.
Гандболын шигшээ тэмцээний хаалтын ёслолд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, наадмын Зохион байгуулах хорооны дарга О.Баттулга, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ж.Баасансүрэн, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн дэд захирал Л.Гүндэгмаа нар оролцлоо.