Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэгт хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Агентлагийн даргын А/24 дугаартай тушаалаар байгуулсан ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байна.
Тамгын газрын дарга Э.Эрдэнэцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь, Хэнтий аймаг болон Багануур дүүрэгт энэ сарын 18, 22-ны өдрүүдэд ажиллалаа.
Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жил болж буйтай холбоотой зохион байгуулж буй тус сургалтад аймаг, сум, дүүргийн ЗДТГ, Сонгуулийн хэсгийн хороонд ажиллах төрийн албан хаагчид, улс төрийн нам, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийг хамрууллаа.
Сургалтаар сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлэх ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслээр Сонгуулийн тухай хууль зөрчсөн мэдээлэл нийтлэхгүй, түгээхгүй байх, чансаа тогтоох судалгаа явуулахгүй байх талаар хууль эрх зүйн мэдээлэл өглөө.