Дэд сайд М.Баярмагнай Өвөрхангай аймагт Дэлхийн банкны санхүүжилтээр “Эрчим хүч -2” төслийн хүрээнд амжилттай хэрэгжсэн ажилд нь тус салбарын хамт олон чухал үүрэг гүйцэтгэн ажилласанд талархал илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлого, Эрчим хүчний сэргэлтийн зорилтуудад багтсан зарим томоохон төсөл хөтөлбөрүүдийн явц байдлын талаар танилцууллаа. 80 МВт-ын хүчин чадал бүхий Том чадлын батарей хуримтлуур, Амгалангийн дулааны станцын 116 МВт-ын өргөтгөл ашиглалтад ороод байна. Мөн ирэх тавдугаар сард “Дорнодын дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 50 МВт-ын өргөтгөлийг хүлээн авна.
Өвөрхангайн салбар 126 ажилтантайгаас Арвайхээр суманд 75, бусад 22 сум хоёр багт 71 ажилчинтай цахилгаан эрчим хүч түгээх үйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Мөн энэ хамт олон Баянхонгор аймгийн долоо, Өмнөговь, Дундговь аймгийн тус бүр нэг сумыг хариуцан ажилладаг.