Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Турк улсын Станбул хотноо зохион байгуулагдах "Парис 2024" олимпын эрх олгох сүүлчийн буюу дэлхийн эрхийн тэмцээнд Монголын шигшээ багаас чөлөөт бөхийн төрөлд 7 тамирчин өрсөлдөх бол сонгомол бөхийн төрөлд 2 тамирчин хүч, ур чадвараа сорино.
Олимпын эрх олгох Дэлхийн эрхийн тэмцээний сонгомол бөхийн төрлөөр манай улсаас 60 кг жинд Б.Мөнх-Эрдэнэ, 97 кг жинд Б.Бадамдорж нар хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм байна.
Эх сурвалж: МЧБХ