Улаанбаатар дулааны сүлжээ /УБДС/ ТӨХК-аас энэ зун дулааны шугам, тоноглолд засвар хийх хуваарийг баталжээ.
Тухайлбал, дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны 5 дугаар сарын 15-наас эхэлж, 8 дугаар сарын 12-нд дуусах хуваарьтай юм байна.
Графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлана. Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг тавдугаар сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлнэ. Ийнхүү 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 5-ныг хүртэл 20 хоног дараах байршлуудад засвар хийнэ.
Эх сурвалж: УБДС ТӨХК