Өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 10-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
08.00 цагт: “Цогц хөгжлийн Үндэсний төв”-өөс парламентын ил тод, нээлттэй байдал, хяналт сонгогчдын боловсрол” сэдвээр өглөөний уулзалттай.
11.00 цагт МҮХАҮТ-ын Их танхимд: Ардчилсан Хүчний Холбооны IV их хурал болно. Хурлаар улс төрийн томоохон шийдвэрүүд гаргах талаар хэлэлцэнэ. Утас: 8807-8020.
11.00-12.30 цагт СЕХ-нд: “Нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичиг, дэмжигчийг цахимаар бүртгүүлэх”, сонгуулийн мэдээллийг цахимаар авах талаар мэдээлнэ. Утас: 9912-2141.
15.00 цагт ХУД-ийн эрүүл мэндийн төвд: Олон улсын сувилагч нарын өдөрт зориулсан хөтөлбөр үйл ажиллагаатай. Утас:9964-999,8911-7079.
09.00-13.00 цагт “Блью Скай” зочид буудалд: “Эрдэнэс Монгол” групп болон “Эрдэнэс Алт ресурс” компаниас уул уурхайн онол, практикийн хурал зохион байгуулна.