Өнөөдөр Олимпын эрхийн төлөөх эмэгтэй бөхчүүд тэмцээнд Монголын үндэсний шигшээ багаас 3 тамирчин дэвжээнд хүч, ур чадвараа сорин барилдана.
Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 53 кг-д Батхуягийн Хулан /Монгол/ – Нетми Порутотаге /Шри-Ланка/. Хулангийн хувьд Бишкект гаргасан алдаагаа давтахгүй байвал эрхээ саадгүй авахаар сугалаа харагдана. Түрүүлж л оноо түүж, эрэмгий барилдах нь чухал. Бяр хүч ур чадвараар хэнээс ч дутахгүй.
Харин 57 кг-д Болдсайханы Хонгорзул /Монгол/ – Ольга Хорошавцева /AIN-Орос/. Хонгороо олимпод ороод үзсэн, Орхон, Цэрэнчимэд хоёртой ана мана үздэг охин. Оросыг ялаад, Мексикийн бөхтэй барилдана. Хагас шигшээд 2 Солонгосын нэгтэй таарах нигууртай.
Эмэгтэйчүүдийн 76 кг-д Энх-Амарын Даваанасан /Монгол/ – Самар Хамза /Египет/. Даваанасангийн хувьд жин өгсөн, олимпод орохоор хүч үзнэ. Египетийг ялбал шигшээ 8-д шууд үлдэнэ. Тэгээд Итали, Польш, Грекийн аль нэг нь хүлээж байх нь дээ. Илүү барилдаан хийхгүй учраас энэ гурвын барилдааныг хараад суух нь ээ.
Охидууддаа амжилт. Олимпод бүтэн багаараа очихын төлөө Урагшаа.
Эх сурвалж: МЧБХ