Өнөөдөр орой 20 цаг 30 минутаас Монголын хоккейчид Ираны шигшээ багтай / MONGOLIA vs IRAN / багтай эх орныхоо нийслэл дэх “Steppe Arena”-д тоглоно.
Ийнхүү Монголын хоккейн спортын түүхэнд анх удаагаа өөрийн эх орондоо Ази тивийн U~18 насны аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээнд америк , канад , орос , беларусь болон европ тивийн улс орнуудын легионеруудаар хүч нэмсэн Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Туркменистан, Иран, Узбекистан болон талбайн эзэн Монголын залуу хоккейчид "Степп Арена" ордны мөсөн дээр тойргоор тоглож, энэ сарын 17-нд аваргаа тодруулна.
Өнөөдөр монгол хоккейчид бөхөөр алдартай Ираны багтай мөсөн дээр "барилдана". Энэхүү тэмцээнийг "MNB Sport" сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.
“Тэмцээний бэлтгэл ажил болон тамирчдын бэлтгэл сургуулилтад бие сэтгэлээ зориулан ажилласан МХХ-ны Ерөнхийлөгч Б.Жавхлан , ерөнхий нарийн бичгийн дарга М.Отгонбаяр , Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Дэд ерөнхийлөгч, ахлах дасгалжуулагч А.Мэргэн, Гүйцэтгэх Зөвлөлийн гишүүд хийгээд Зохион байгуулах хорооны түлхүүр зүтгэлтэн Чой.Төрөө, штабын, ордны, мөсний ажилтнууд, сайн дурынхан гээд хувь нэмэр оруулсан та бүхний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлэх ёстой хэмээн Олон улсын олимпын зүтгэлтэн, СГЗ Ж.Отгонцагаан онцолсон юм.