Монголын боксын холбоо /МБХ/-ноос Бүгд Найрамдах Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болох Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 12 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцох бэлтгэлээ базааж байна.
Энэхүү тэмцээний бэлтгэлийг эмэгтэйчүүдийн шигшээ баг Сэлэнгэ амралтын баазад хийж эхлээд бүтэн сар болоод байгаа билээ.
Монголын боксын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх Орхон аймгийн Сэлэнгэ амралтын бааз дахь эмэгтэйчүүдийн шигшээ багийн бэлтгэлийн баазаар зочилж, нийт баг тамирчиддаа амжилт хүсэж хувиасаа гарын бэлгийг гардуулсан юм.