Монгол Улсын гавьяат тамирчин , хүндийг өргөлтийн Дэлхийн аварга Мөнхжанцангийн АНХЦЭЦЭГ "Парис-2024" Зуны олимпийн XXXIII наадмын хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн 81 кг-ийн жинд оролцох эрхээ авлаа.
Хүндийг өргөлтийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тус бүр ердөө тав, таван жинд туйванчид өрсөлдөх бөгөөд жин тус бүрт 2022-2024 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдэд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин олимпийн эрхээ авах журмын дагуу Анхцэцэг гурав дахь олимпдоо оролцох боллоо.
"Алтан охин" Анхцэцэг "Рио-2016" олимпод наймдугаар байр, "Токио-2020" олимпод дөрөвдүгээр байр тус тус эзэлж байсан юм.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин Таван цагариг сонин