Монгол Улсад түүхэндээ анх удаа 2023 оны 3-р сарын 11-17-ны хооронд зохион байгуулж байгаа шайбтай хоккейн өсвөрийн U18хүртэлх насны "Азийн аварга" шалгаруулах тэмцээн өнөөдрийн сүүлийн тоглолт Монгол-Ираны багийн хооронд өрнөлөө.
Тус тоглолтын эхний үед Монголын шигшээ багийн 17 номерын тамирчин У.Цэнгэл цаг дуусахаас 1 минут гаруйн өмнө анхны гоолыг оруулснаар тэргүүлж эхэллээ.