Японы Осака хотноо мэргэжлийн сумо бөхийн Гуравдугаар сарын башё буюу Хаврын тэмцээн өнөөдөр /2023.03.12/ эхэллээ.
Өнгөрсөн жилийн 10 дугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хаврын тэмцээнд зодоглохгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
Тэрүнофүжи 4 башё дараалан өнжиж байгаа бөгөөд Ёкозүна болсноосоо хойш 10 тэмцээний тавд нь гэмтлийн улмаас барилдсангүй.
Энэ башёд Озэки Такакэйшёо Дээд зиндаа /Макүүчи/-ны бөхчүүдээ дахин манлайлан барилдах юм. Түүний хувьд түрүүлэх юм уу, үзүүрлэхэд Ёкозүна цолтон болох юм байна. Харин эхний өдрийн барилдаанд Такакэйшёо, Комүсүби Тобизарюүтэй таарч барилдан, түүнд хатакикоми мэхээр ойчиж 1 унаатай башёг эхлүүллээ.
Энэ өдөр Маэгаширагийн 1-ээс босч барилдаж байгаа хамгийн ахмад бөх Тамаваши Б.Мөнх-Оргил, Секивакэ Вакатакакаге-г цүкиотоши мэхээр давлаа. Харин Секивакэ Хошёорюү С.Бямбасүрэн Шодай /М-1/-д ошидаши мэхээр ойчиж 1 унаатай болов.
Харин Секивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн энэ өдөр Аби/М-2/-тэй учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр хаяснаар 1 даваагаар башёг эхлүүлж байна.
Азүмарюү С.Тодбилэг /М-11/ энэ өдөр Таканошо/М-7/-той таарч барилдан түүнд ошидаши мэхээр уналаа.
Мөн Чёошома Г.Мөнхсайхан /М-16/, Цүрүгишо/М-16/-той таарч барилдан, түүнд шитатэдашинаге мэхээр ойчсон бол Миторюү М.Төрболд /М-17/, Асанояама/Жүрёо-1/-тай таарч барилдан түүнд ерикири мэхээр унав. хатакикоми мэхээр давснаар 7 даваа, 8 унаатай Хацү башёг дуусгаж байна.
Харин энэ өдөр Дээд жиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Хокүсейхо Э.Даваанинж /М-15/, Охо /М-15/-той учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяснаар энэ башёг даваагаар эхлүүлэв.