С.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Эрүүл мэнд Бусад
Огноо
Унших
8 минут 31 секунд

С.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-ын төслийн хүрээнд нийлүүлж буй хүүхдийн хорт хавдрын эмийн эхний ээлжийг /2024.05.20/ Монгол Улсад хүлээлгэн өглөө.

ЭХЭМҮТ-д болсон эм хүлээн авах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар оролцов.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг 2023-2027 онд хэрэгжих “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ”-д эхний ээлжинд ДЭМБ-ын бүс тус бүрээс 1, нийт 6 орныг сонгон, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ажлыг эхлүүлснийг дурдаад “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 оны 12 дугаар сард АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсын 120 мянга орчим хорт хавдраар шаналж буй хүүхдэд санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр нэн шаардлагатай эмийг хүртээмжтэй хангах төслийг хэрэгжүүлэх санаачлагыг гаргасан.

Үүний хүрээнд ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St Jude) эмнэлэг хамтран “Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” /2023-2027/-ын төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа ба эхний ээлжинд ДЭМБ-ын бүс тус бүрээс 1, нийт 6 орныг сонгон, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй нэрийн эмийг үнэ төлбөргүй нийлүүлэх ажлыг эхлүүлсэн билээ.

Монгол Улс нь энэхүү төсөлд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс сонгогдсонд бид баяртай байгаа бөгөөд өнөөдөр энэхүү төслийн хүрээнд нийлүүлэх эхний ээлжийн эмийг хүлээж авснаар энэхүү хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэлж байна” гээд эмийн хатуу зохицуулалттай үйлдвэрлэгчийн эмийг нэн яаралтайгаар богино хугацаанд эхлүүлэх ажлыг зохион байгуулсан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскалантед талархал илэрхийлэв.

Монгол Улсад жилд дунджаар 100-120 хүүхэд шинээр хорт хавдартай гэж оношлогдож, тархины хорт хавдартай хүүхдүүдийн тал хүрэхгүй хувь (46.7 хувь), цусны хорт хавдартай хүүхдүүдийн 70 хувь нь анх оношлогдсоноос хойш 5 буюу түүнээс дээш жил амьдарч байгаа нь дэлхийн дунджаас бага байгаа юм.
Мөн эмчилгээнд хамрагдсан хүүхдүүдийн 30 орчим хувь нь эмийн гаж нөлөө болон бусад шалтгааны улмаас эмчилгээг бүрэн гүйцэд хийлгэхгүй хаяж байгаа нь нэлээд өндөр үзүүлэлт. Иймээс эмийн хатуу зохицуулалттай улсад үйлдвэрлэсэн энэхүү эм нь хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмж, тэр дундаа эмийн чанар, хангамжийг сайжруулах ач холбогдолтойг сайд онцолсон.

ДЭМБ-аас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачлагыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан юм.

Тус санаачлагын хүрээнд эхний ээлжинд ДЭМБ-ын зургаан бүсээс тус бүр нэг, нийт зургаан улсыг сонгон авч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх ба манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсэд харьяалагдах 37 улс орноос сонгогдсон байна.

Энэ санаачилгад нэгдсэнээр ЭХЭМҮТ-д түшиглэн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай 30 гаруй нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй авч хүүхдүүдийн эмчилгээнд зориулах боломж бүрдсэн юм. Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай 35 хүртэлх нэрийн эмийг үнэ төлбөргүйгээр нийлүүлэх эмийн үнийн санхүүжилтийг АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” (St. Jude) эмнэлэг бүрэн хариуцна. Эмийн худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн сангийн Хангамжийн хэлтэс зохион байгуулж, ДЭМБ дээрх бүх үйл ажиллагаанд ерөнхий зохион байгуулагчаар оролцож, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж буйг Суурин төлөөлөгч хатагтай Соккоро Эскаленте танилцуулсан.

Тэрбээр дэлхий дахинд хорт хавдрын эмийг ихэвчлэн насанд хүрсэн өвчтөнд зориулдаг тул хүүхдийн эмийн хангамж, хүрэлцээ хомсдолтой байдгийг тэмдэглээд Монгол Улсыг энэхүү дэлхийн санаачилгад сонгосон шалтгаан нь ЭМЯ-ны манлайлал дор бэлтгэлээ маш сайн хангасантай холбоотой гэсэн юм.

Хүүхдийн хорт хавдрын эмийг нэвтрүүлэхийн тулд эмийн бүртгэл, албан ёсны хэрэглээний заавар гэх мэт олон зүйл шаардлагатайгаас гадна эмч нар хүүхдэд аль болох аюулгүй байдлаар эмчилгээг явуулах боломж бүрдүүлсэн нь сонголтод нөлөөлсөн гэдгийг ч хэлж байлаа.

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Алтантуяа манай улсад жилд дунджаар 4-5 хүүхэд бөөрний хавдраар оношлогддог бөгөөд эхний ээлжинд хүлээн авч буй эмийг тэдгээр хүүхдүүдийн эмчилгээнд хэрэглэх тухай дуулгаад “Уг эм нь Франц улсад үйлдвэрлэсэн гаж нөлөө бага, үйлчилгээ өндөр, хавдрыг эсийн түвшинд устгадаг. Манай төв эх, хүүхдийн лавлагаа шатны тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлэхээс гадна хавдрын 20, хөнгөвчлөх таван ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. ЭХЭМҮТ-д жилд шинээр 60-80 хүүхэд хорт хавдраар оношлогддог. Үүний ихэнх хувь нь цусны хорт хавдар байдаг.

Одоогийн байдлаар манай төвийн хорт хавдрын эмчилгээний үр дүн 60 хувьтай байна. Харин эмийн хатуу зохицуулалттай орнуудаас чанартай эмийг нэвтрүүлснээр эмчилгээний үр дүнг дэлхийн дундаж буюу 80 хувь болгох зорилт тавьсан. Хорт хавдрын эсрэг эм нь хүүхдийн амьдрах чадварыг сайжруулах, эдгэрэлтийг түргэсгэх ач холбогдолтой” хэмээсэн юм.

Дэлхийд жилд хүүхдийн хавдрын 3000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүнээс 71.6 хувь нь 0-14 нас, 28.4 хувь нь 15-19 насанд тохиолдож байна. Манай оронд 0-19 насны хүүхдийн дунд жилд 130 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд 2022 онд хүүхдийн хорт хавдрын 143 шинэ өвчлөл бүртгэгдсэний 53,1 хувь нь хөвгүүд, 46,9 хувь нь буюу 67 нь охид байсан.

Хүүхдийн зургаан төрлийн хорт хавдар дэлхийн улс орнуудад зонхилон тохиолддог бөгөөд манай улсад ч мөн ялгаагүй эдгээр төрлийн хавдар тохиолдож байна. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүүхдийн хорт хавдрын асуудалд анхаарал хандуулж, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, эмчилгээ, оношилгооны чадавхийг сайжруулж, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд “Хүүхдийн хорт хавдрын эсрэг глобал санаачилга”-ыг ДЭМБ-аас 2018 онд санаачлан 2030 он гэхэд хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 ба түүнээс дээш хувьд хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар, хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн байна.

Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн 2 дахь шатны хэлэлцээ эхэллээ

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов
Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна