ОХУ-ын Хабаровск хотноо 5 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдсан жүдо бөхийн олон улсын тэмцээнд Монгол Улсаас 5 тамирчны бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал, М.Нандин-Эрдэнэ 52кг-д мөнгөн медаль /Гүрү дожо/, Д.Есүй 63 кг-д хүрэл медаль /Хүч спорт хороо/, Э.Энхзул +78 кг-д хүрэл медаль /Хангарьд спорт хороо/, Д.Болор-Эрдэнэ 5 дугаар байр /Ирээдүйн одод цогцолбор/ -т тус тус шалгарсан байна.
Эх сурвалж: МЖБХ