Узбекистаны нийслэл Ташкент хотноо өрнөж буй “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ийн цагийн уралдаанд Б.Тэгшбаяр түрүүлж, Парисын олимпын эрхээ хүртлээ.
Өмнө нь “Ханжоу 2022” Азийн наадмын засмал замын уралдаанд С.Жамбалжамц хүрэл медаль зүүсэн амжилтаар Парисыг зорих болсон билээ.
Ийнхүү Монголын дугуйчид “Атланта 1996” олимпоос хойш 28 жилийн дараа олимпын замд хурд, хүч, ур чадвараа сорихооо болсон бөгөөд С.Жамбалжамц бөөн гараатай уралдаанд, Б.Тэгшбаяр ганцаарчилсан гараатай тэмцээнд уралдах юм.
Эх сурвалж: МҮОХ