Өнөөдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 26-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11:30 цагт Нээлттэй нийгэм форумд: Иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл явцад хийж буй ажиглалт, мониторингийн явцын талаар мэдээлнэ.
11:00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Баянзүрх дүүргийн АН-аас сонгуулийн хэсгийн хорооны томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: СХД-ийн УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойргийн нэр дэвшигчид нэгдэж байгаа талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Ээжүүдийн төлөөлөл сонгуулийн талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлнэ.
12:30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: “Гэр хорооллын хөгжлийн нам” гэр хорооллын хөгжлийг гацаасан сонгож болохгүй улс төрчдийн талаар мэдээлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!