Өнгөрсөн 6 дугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажлыг эхлүүлсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг таван аж ахуйн нэгж лаг хагшаас цэвэрлэх ажилд хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Дунд гол дагуу 194 мянган шоо метр лаг хагшаас цэвэрлээд байна. Цаашид эргийн хамгаалалтын нурж эвдэрсэн далан сувгийг засварлаж, үерийн хамгаалалтын байгуулажийг шинээр барих ажлыг гүйцэтгэнэ гэдгийг геодизи усны барилга байгууламжийн газраас мэдээллээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС