"ПАРИС 2024" Паралимпын наадамд оролцож байгаа Монгол Улсын баг тамирчид.Өнөөдрийн байдлаар пауэрлифтинг, таеквондо, байт харваа, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлийн тамирчин дасгалжуулагчид Парис хотод хүрэлцэн ирж тосгондоо байрлаад байна.
Жүдо бөхийн тамирчид болон хөнгөн атлетикийн тамирчин П.Энхманлай нар есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Франц Улсад ирнэ. Өнөөдөр "Парис-2024" паралимпын наадмын нээлт орон нутгийн цагаар 20:00 цагт эхэлнэ. Монгол Улсын багийн тугчаар Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, Эмэгтэй тугч Б.Оюун-Эрдэнэ нар сонгогдсон билээ.
Эх сурвалж: спортын сэтгүүлч Д.Батжаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!