Олон улсын хэмжээний мастер Уламбаярын Сүрэнжав "Парис-2024" Зуны паралимпын аварга боллоо. Ийнхүү 2024 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Монгол Улс паралимпын наадмын анхны эмэгтэй аваргатай болж Парисын тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа мандаж, Төрийн дуулал эгшиглэв.
"Парис 2024" паралимпын наадмын таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг жингийн K44 ангилалд алтан медалийн төлөөх тулаанд У.Сүрэнжав, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Рахими Захраг 5-2 оноогоор ялснаар паралимпын наадмын аварга боллоо.
Монголын шигшээ багийн 24 настай таеквондоч У.Сүрэнжав “Парис 2024” паралимпын наадмын шөвгийн 16-д гоц мөргөж, шөвгийн наймдЕгипет Улсын тамирчин Салма Хассан, хагас шигшээд Мексик Улсын тамирчин Гарсиа Кижано Жессика, финалын шатанд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Рахими Захра нарыг ялснаар алтан медаль хүртсэн амжилтаар Монголын паралимпын баг тамирчдын түүхэн дэх 3 дахь алтан медальтан, паралимпын 5 дахь медалийн эзэн болж байна. Түүнчлэн алтан медалийн эзэн болсноор Монгол Улс пара таеквондогийн төрлөөс анхны медалийг хүртсэн тамирчин хэмээх эрхэм алдрын эзнээр тодорлоо.
Ташрамд дуулгахад, дасгалжуулагч Ган-Эрдэнэ, алтан медальтан У.Сүрэнжав нар Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуулийн төгсөгчид юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!