Монополын эсрэг газраас 2024 оны хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн үнийн нөхцөл байдалд судалгаа хийлээ.
Судалгааг томоохон зах, худалдааны төв, бичиг хэрэгслийн өргөтгөсөн худалдааны газруудыг хамруулан зохион байгууллаа. Монополын эсрэг газрын улсын байцаагчид бараа бүтээгдэхүүний үнийг ил тод байршуулах, хэрэглэгчийн сонголтод нөлөөлөхгүй байх, хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаж ажиллах талаар худалдаа эрхлэгчдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.
“Улаанбаатар принт” ХХК-ийн дэвтэр 12-96 хуудастай 350-2800 төгрөг, “Campap” дэвтэр 12-96 хуудастай 380-1700 төгрөг, Польш дэвтэр 24-96 хуудастай 250-1500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол дотоодод үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцасны үнэ өмнөх онтой харьцуулахад өсөлт ажиглагдаагүй, хангамж нийлүүлэлт тогтвортой байна.
Эх сурвалж: ШӨХТГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!