Перу улсын Лима хотноо үргэлжилж байгаа өсвөр насны жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр барилдсан “Гүрү дожо” дэвжээний тамирчин Тэрбишийн Ариунзаяа 57 кг жинд тэргүүлж дэлхийн аваргын алтан медаль хүртлээ.
Монгол Улсаас өсвөр үеийн анхны Дэлхийн аварга жүдочин тамирчнаар ийнхүү Тэрбишийн Ариунзаяа тодорч Монголын жүдо бөхийн түүхэнд алтан үсгээр бичигдлээ. Монгол жүдочдын шинэ түүхийг бүтээж буй дасгалжуулагч Х.Цагаанбаатар, Д.Алтансүх, Д.Энхбаатар, Х.Цэрэгбаатар нартаа МЖБХ-ноос улам их амжилт хүсэн ерөөжээ.
Ташрамд дуулгахад, Монгол Улсын баг тамирчид 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай тэмцээнээ үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!