Өнөөдөр Ц.Баттулга "Парис 2024" паралимпын F40 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилтаар паралимпын хөнгөн атлетикийн төрөлд медальтан болсон анхны монгол хүн болж байна.
Парис 2024 паралимпын наадмын пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Монголын шигшээ багийн тамирчин Цэгмидийн Баттулга өрсөлдөж 11.09 метр түлхэж мөнгөн медалийн эзэн болсноор Монголын шигшээ баг Парис 2024 паралимпын наадмаас 1 алт, 2 мөнгөн медаль авсан амжилттай үргэлжлүүлж байна.
F40 ангиллын бөөрөнцөг шидэлтийн төрөлд 9 тамирчин оролцон өрсөлдөж Ц.Баттулга зургаан оролдлогын шидсэн зайнуудыг танилцуулбал,
- 9.61
- 9.72
- 10.30
- 10.48
- 11.09
- х (Оролдлогыг тооцоогүй)
Уг ангилалд Португалын тамирчин Мигел Монтэйро 11.21 метр түлхэж амжилтаар аварга болж Иракийн тамирчин 11.03 метр түлхэж хүрэл медаль хүртсэн байна. Тонголын тамирчин 33 настай Ц.Баттулга 2022 оны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Мөн 2015, 2024 оны ДАШТ-д 8 дугаар байр эзэлж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!