РОМ, 2024 оны есдүгээр сарын 2 /TASS/. “Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 16 дахь гараа буюу Италийн Гран-Прид “Феррари" багийн нисгэгч Шарль Леклер түрүүллээ. Уралдаан Монца хотод болжээ.
Хоёрдугаар байрыг "Макларен" багийн австрали нисгэгч Оскар Пиастри эзэлсэн бол түүний багийн хамтрагч Ландо Норрис гуравдугаарт оржээ. Ш.Леклер энэ улирлын хоёр дахь түрүүгээ авч байгаа бөгөөд өмнө нь тэрбээр Монакогийн Гран-прид түрүүлсэн юм.
Энэ оны 16 дахь гарааны дараах байдлаар М.Ферстаппен 303 оноогоор ДАШТ-д тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас Л.Норрис /241 оноо/, Ш.Леклер /217/ нар удаалж байна. Харин багийн чансаагаар “Ред Булл” /446/ тэргүүлж байгаа бол “Макларен” /438/, “Феррари” /407/ багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.
“Формула-1” -ийн 17 дахь гараа есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Бакуд болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!