Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэд дарга Хань Жөнийг хүлээн авч уулзан, хүндэтгэн зоог барилаа.
Энэ үеэр “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулагдсаны 30 жилийн ой болж буйг онцолж, эдийн засгийн хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологийн парк, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч болон хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх талаар мэдээлэл солилцож ярилцлаа.
Мөн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын талын даргын хувьд БНХАУ-ын Худалдааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороотой хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!