Өнөөдөр Токио хотноо эхэлсэн мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээнд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ чихрийн шижин өвчин, зүүн өвдөгний бэртлийн зодоглох боломжгүй болсон билээ.
Намрын тэмцээний эхний өдөр Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Таканошёо /М-1/-той таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар энэ башёг унаагаар эхлүүллээ.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Аки башёгийн эхний өдөр Охо /М-2/-той учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр давсан юм.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ энэ өдөр Рога /М-10/-тай таарч барилдан түүнд шитатэдашинаге мэхээр ойчиж 1 унаатай болоод байна.
Ошома П.Дэлгэрбаяр /М-9/, Ичияамамото /М-9/-той учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаж, энэ башёг унаагаар эхлүүллээ.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Комүсүби Хирадоимитэй барилдаж түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар 1 даваатай боллоо.
Мөн энэ өдөр Озэки Оносато, Атамифүжи /М-2/-тэй барилдаж түүнийг хатакикоми мэхээр давлаа.