2024-2025 оны өвлийн улирлын олон улс болон орон нутгийн хуваарьт нислэгийн цагийн хуваарь батлах Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн 2 дугаар хурал 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр боллоо.
Хурлаар гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, өвлийн улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд баталлаа.
Өвлийн улирлын хугацаанд олон улсын нислэгт нийт 13 агаарын тээвэрлэгчийн 4866 нислэг төлөвлөсөн нь 2019 онтой харьцуулахад 49.8 хувиар, 2023 онтой харьцуулахад 7.1 хувиар өссөн байна.
2024-2025 оны өвлийн улиралд шинээр Хо Ши Минь, Ордос, Санья, Хайнан болон Прага чиглэлүүдийн нислэг нэмэгджээ. Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК 8 чиглэлд 660 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: ИНЕГ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!