Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
2024 оны 9 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 хэм, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 10-15 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 8-13 метр. Өдөртөө 12-14 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 хэм дулаан байна.
2024 оны 9 дүгээр сарын 14-18 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Энэ сарын 14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 15, 17-нд нутгийн зарим газраар, 16-нд тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11.-16 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. Есдүгээр сарын 14-нд нутгийн зүүн хагаст, 16-нд нутгийн хойд хэсгээр дулаарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!