Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 6 дахь өдөр Сэкиваке Оносато, Шодай /М-4/-тай учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар Аки башёг ганцаараа 6 даваатай тэргүүлсээр байна.
Энэ өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Тобизарюү /М-1/-тэй учраа тааран барилдаж, түүнийг окүридаши мэхээр хаяж, 5 даваа, 1 унаатай болов.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Охо /М-2/-той таарч барилдан түүнд сүкүинаге мэхээр унаснаар 2 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр /М-9/-тай таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаж 2 даваа, 4 унаатай болоод байгаа бол Ошома 4 даваа, 2 унаатай байна.
Энэ башёд Макүүчи буюу дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-14/ энэ өдрийн барилдаанд Китановака /М-16/-тай учраа таарч түүнийг ёрикири мэхээр давснаар 2 даваа 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Митакэүми /М-3/-тэй барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 1 унаа, 4 даваатай болов.
Комүсүби Дайэйшёо, Комүсүби Хирадоүми-тэй барилдаж түүнийг цүкидаши мэхээр хаяснаар 3 даваа, 3 унаатай болов. Харин Хирадоүми 4 даваа, 2 унаатай болоод байна.
Секиваке Аби, Вакамотохару /М-3/-тай учраа таарч түүнд окүридаши мэхээр унаснаар 2 даваа, 4 унаатай болж, Вакамотохару 4 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Таканошёо /М-1/ энэ өдөр Атамифүжи /М-2/-тэй учраа таарч барилдан түүнд ёритаоши мэхээр унаснаар тэд адилхан 2 даваа 3 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!