Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 9 дэх өдөр Сэкиваке Оносато, Вакамотохару/М-3/-тай учраа тааран барилдаж түүнийг ёритаоши мэхээр хаяснаар Аки башёг ганцаараа 9 даваатай тэргүүлсээр байна.
Энэ өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Шонанноүми /М-5/-тэй учраа тааран барилдаж, түүнийг ёрикири мэхээр хаяж, 8 даваа, 1 унаатай болов.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Хирадоүми-тэй таарч барилдан түүнийг сүкүинаге мэхээр хаяснаар тэд адилхан 5 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ Кинбозан /М-12/ -тай барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай боллоо.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр /М-9/, Такарафүжи /М-15/-тэй таарч барилдан түүнд сакатоттари мэхээр унаж 6 даваа, 3 унаатай болоод байна.
Энэ башёд Макүүчи буюу дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-14/ энэ өдрийн барилдаанд Рога /М-10/-тай учраа таарч түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Ура /М-5/-тай барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 унаа, 6 даваатай болов.
Комүсүби Дайэйшёо, Атамифүжитай барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай болов.
Комүсүби Аби, Шодай/М-3/-тай таарч барилдан түүнд цүкиотоши мэхээр уналаа. Аби энэ башёд 2 даваа, 7 унаатай яваа бол Шодай 5 даваа, 4 унаатай байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!