Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 11 дэх өдөр Сэкиваке Оносато, Котошёохо /М-4/-той учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 11 даваатай болж башёг тэргүүлсээр байна.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Ура /М-5/-тай таарч барилдан түүнд окүридаши мэхээр унаснаар 6 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Секиваке Аби-тэй учраа таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж 9 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Хокүтофүжи /М-13/-тэй учраа тааран хүч үзэх байсан ч өрсөлдөгч бэртлийн улмаас өнжсөн учир Тамаваши 5 даваа, 6 унаатай болов.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр /М-9/ Мэйсей /М-6/-тай таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяж 8 даваа, 3 унаатай болоод байна.
Энэ башёд Макүүчи буюу дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-14/ энэ өдрийн барилдаанд Широкума /М-16/-тай учраа таарч түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа 7 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Комүсүби Дайэйшёо-той барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 3 унаа, 7 даваатай болов.
Комүсүби Хирадоүми, Атамифүжи /М-2/-тэй барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 5 унаатай болов. Харин Атамифүжи 5 даваа, 6 унаатай болоод байна.
Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 11 дэх өдөр Сэкиваке Оносато, Котошёохо /М-4/-той учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 11 даваатай болж башёг тэргүүлсээр байна.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Ура /М-5/-тай таарч барилдан түүнд окүридаши мэхээр унаснаар 6 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Секиваке Аби-тэй учраа таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж 9 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, Хокүтофүжи /М-13/-тэй учраа тааран хүч үзэх байсан ч өрсөлдөгч бэртлийн улмаас өнжсөн учир Тамаваши 5 даваа, 6 унаатай болов.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр /М-9/ Мэйсей /М-6/-тай таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяж 8 даваа, 3 унаатай болоод байна.
Энэ башёд Макүүчи буюу дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-14/ энэ өдрийн барилдаанд Широкума /М-16/-тай учраа таарч түүнд ёрикири мэхээр унаснаар 4 даваа 7 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Комүсүби Дайэйшёо-той барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 унаа, 7 даваатай болов.
Комүсүби Хирадоүми, Атамифүжи /М-2/-тэй барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 5 унаатай болов. Харин Атамифүжи 5 даваа, 6 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!