Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Google компанийн глобал борлуулалт хариуцсан ахлах менежер Тим Паолини болон бусад албаны төлөөлөгчдийг /2024.09.18/ хүлээн авч уулзлаа
Уулзалтын эхэнд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Google компани нь монгол залуусыг чадавхжуулах чиглэлд маш олон хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлж буйд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж, цаашид цахим эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай экосистемийг бүрдүүлэх, дэлхий хэмжээний юникорн компанийг гаргаж ирэхэд Google компанитай хамтран ажиллах алсын хараатай буйгаа илэрхийллээ.
Үүний зэрэгцээ, тэрбээр youtube платформоос монголчууд орлого олох боломжийг нээх, олон улсын төлбөр тооцооны систем болох Google pay, Android pay-ийг нэвтрүүлэх, цахим орчинд хүүхэд хамгааллын чиглэлд Youtube Kids сувгийг Монгол Улсад нэвтрүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа онцоллоо.
Google компанийн глобал борлуулалт хариуцсан ахлах менежер Тим Паолини: Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамтай хамтран ажиллаж буйгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагаа хөгжүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллана гэдгээ илэрхийлэв.
Google компани нь 2013 оноос Монгол Улсад Google street view, Grow with Google болон Google for Education төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, монгол залуучууд төдийгүй багш нарын цахим ур чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллаж байгаа билээ.
Эх сурвалж: ЦХИХХЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!