Сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарт-2018” Азийн наадмын аварга, 2019 оны Ази тивийн алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан.
Тэрбээр 10 ялалтынхаа тавд нь хүнд цохилтоор учраагаа буулган авсан бөгөөд түүний дараагийн тулаан 2024 оны 10 дугаар сарын 9-нд болох тов гарсан байна. Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь Доминиканы боксчин Френси Фортунато байх аж. Өдгөө 26 настай Френси Фортунато нь зургаан жилийн өмнөөс мэргэжлийн боксоор хүч үзэж, нийт 16 тулаан хийхэд 15-д нь ялалт байгуулж, нэг ялагдал хүлээсэн тамирчин байна. 15 ялалтынхаа 11-д нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө ялжээ.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!