Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 14 дэх өдөр түрүү бөхөөр Сэкиваке Оносато тодорч, ирэх 11 дүгээр сард Озэки цолтой хүч үзэхээр болов.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн энэ өдөр Сэкиваке Оносато-той учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 7 даваа, 7 унаатай боллоо. Харин Оносато 13 даваа, 1 унаатай болсноор Аки башёд түрүүлэх нь тодорхой болоод байна.
Озэки Котозакура, Сэкиваке Аби-тэй таарч хүч үзэн түүнийг ошидаши мэхээр хаяж 8 даваа, 6 унаатай боллоо.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Такаясү /М-15/-тэй таарч барилдан түүнийг цүкиотоши мэхээр давснаар 11 даваа, 3 унаатай болоод байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/, энэ өдөр Такарафүжи /М-15/-тэй таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 7 даваа, 7 унаатай боллоо.
Анх удаа Макүүчид хүчээ сорьж байгаа Онокацү Б.Чойжилсүрэн /М-14/ энэ өдөр Ичияамамото /М-9/-той учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давж 6 даваа, 8 унаатай болов.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр /М-9/, Китановака /М-16/-тай таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж 9 даваа, 5 унаатай болоод байна.
Комүсүби Дайэйшёо, Вакатакакаге /М-7/-тэй барилдаж түүнд ёритаоши мэхээр унаснаар 8 даваа, 6 унаатай болов. Харин Вакатакакаге 11 даваа, 3 унаатай боллоо.
Комүсүби Хирадоүми, Шодай /М-4/-тай барилдаж түүнд хикиотоши мэхээр унаснаар 6 даваа, 8 унаатай болоод байгаа бол Шодай 10 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!