Монголын жүдо бөхийн холбооны шигшээ баг тамирчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд ур чадвар, хүчээ өрсөлдөхөөр 13 тамирчин БНХАУ-д очоод байна.
Шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатараар ахлуулсан залуучуудын шигшээ багаас бүрдсэн эмэгтэй 7, эрэгтэй 6 тамирчин энэ сарын 26-28 ны өдрүүдэд БНХАУ-ын Вэнжоу хотноо өрсөлдөх юм.
Мөн энэхүү тэмцээнд техникийн хорооны ажилтнаар З. Сүхчулуун, тэмцээний шүүгчээр М.Нямжаргал нар ажиллах бол багийг Н.Батсайхан ахлан ажиллана.
Эх сурвалж: МЖБХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!