Өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 1-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын намрын чуулганыг нээнэ.
14:00 цагт ГХЯ-нд: Монгол Улс, АНУ хоорондын эрчим хүчний яриа хэлэлцээ болно.
Соёлын төв өргөөний тайзнаа: Орфей театрын уран бүтээлчдийн шинэ уран бүтээл болох Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” романаас сэдэвлэсэн драмын жүжиг өнөөдрөөс эхлэн өдөр бүр үзэгчдийн хүртээл болно.
Улаанбаатар паласын концертын танхимд: “Ахмадын баяр-2024” тоглолт болно.
Сэлэнгэ аймагт: Ахмадын өдөр тэмдэглэнэ.
Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын тайзнаа: Их соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит тус театрын дуу ангийн бие даасан “Гоёхон намар” entertainment, live дуун цэнгүүн болно.