Дэлхийн цагаан таягтны эрхийг хамгаалах өдрийг угтан Биеийн тамир, спортын улсын хорооны дэмжлэгтэйгээр Харааны бэрхшээлтэй иргэдийн спортын их наадмыг Хараагүйчүүдийн үндэсний төв болон Төв цэнгэлдэх хүрээлэнд аравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Наадамд Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Увс, Ховд, Төв, Сүхбаатар, Дорнод, Орхон, Дундговь, Хэнтий, Завхан аймаг, нийслэлээс Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Монголын хараагүй хүмүүсийн сургалт хөгжлийн төвийн нийт 132 тамирчин шатар, 100 буудалт даам, шоудаун, жүдо, хонхот бөмбөг, гар барилдаан зэрэг спортын долоон төрөлд өрсөлдөж байна.
Наадмын хонхот бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн баг тэргүүлсэн бол Орхон, Хэнтий аймгийн баг удаалав. Харин тус төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн баг түрүүлж, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын төв, Сүхбаатар аймгийн баг мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Мөн 100 буудалт даамын төрөлд С.Энхчимэг (ХХХСХТ) алтан медаль хүртэж, Ц.Мөнхцэцэг (Дундговь), И.Хандмаа (Өмнөговь) удааллаа. Өнөөдөр тус наадмын хөнгөн атлетикийн төрөлд медальтнууд тодрох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд өрсөлдөөн өрнөж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!