Өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 30-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт “Улаанбаатар Галлерей”-д: ”Сүрьеэ судлал-100” олон улсын эрдэм шинжилгээний хуралтай.
10:00-14:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсэг болон байнгын хороод хуралдана.
Өнөөдөр Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
Монгол-Францын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч, “Орано” группын ТУЗ-ийн дарга Клод Имован Францын бизнес төлөөлөгчдийг ахлан Монгол Улсад айлчилж байна.
МҮХАҮТ-д: Монгол-Францын бизнес уулзалтыг зохион байгуулна.
09:00-12:00 цагт ХЗДХЯ-нд: "Хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдал” хэлэлцүүлэгтэй. Утас: 9111-9838.
10:00 цагт Нээлттэй Нийгэм форумд: "Монгол Улсын шүүхийн индекс-2023" судалгааны дүнг танилцуулна.
10:00 цагт “Корпорэйт” зочид буудал (“Баянгол” зочид буудлын хойно)-д: Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Гүйцэтгэх сэтгүүл зүйн үүрэг зөвхөн хяналт байх уу?” сэдэвт редакторуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд: Нэрт зураач С.Рэнцэн агсны “Амьдралын хүрд” үзэсгэлэнгийн нээлт болно.
Завхан аймагт: “Зүрх мартахгүй” төслийн баг Завхан аймгийн Улиастай хот болон ойролцоох сумдын хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийнэ.
15:00 цагт Хөл бөмбөгийн талбайд: Азийн хөл бөмбөгийн холбооны II челленжийн тоглолт эхэлнэ.