Технологийн компаниудын түүчээлэгчдийн нэг Microsoft, Meta 3 дугаар улирлын тайлангаа олон нийтэд мэдээллээ. Гэвч санхүүгийн шинжээчдийн таамагласан өсөлтийг үзүүлсэн ч, хувьцааны ханш бууралттай байна.
Улмаар Nvidia, Meta болон DoorDash хувьцаа нь IBD-ийн тэргүүлэгчдийн самбарт түүчээлсээр. Тодорхой хэлбэл, Microsoft-ын хувьцаа нь IBD-ийн урт хугацааны удирдагчдын жагсаалтад багтсан. Nvidia, Meta болон Ryan хувьцаа IBD 50 дээр байна.
Microsoft компанийн орлого 1 дүгээр улирлын үзэлтээс давж, түүний Azure үүлэн тооцоололын орлогын өсөлт таамаглалаас 33 хувиар өслөө. Тус компани 2025 оны санхүүгийн жилд 80 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү хөрөнгө оруулалтыг хиймэл оюуны техник хангамжид зарцуулахаар төлөвлөжээ. 2024 оны санхүүгийн жилд 49 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байсан бол ийнхүү хоёр дахин нэмэгдэх нь. Microsoft-ийн нэгж хувьцаанд ноогдох ашиг (EPS) 3.30 ам.доллар, орлого нь 65.6 тэрбум ам.долларт хүрчээ.
Харин Meta-ийн нэгж хувьцаанд ноогдох ашиг (EPS) нь 6.03 ам.доллар, орлого нь 40.5 тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн таамаглалаас өндөр байв. Гэвч өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн үзэлт бага зэрэг буурчээ. Мета нь бүтэн жилийн зардлаа багасгаж, хөрөнгийн зарцуулалтыг нэмэгдүүлж, “2025 онд хөрөнгийн зардлаа өсгөнө” хэмээн мэдээллээ.
Пүрэв гарагийн орой Amazon.com (AMZN) болон Apple (AAPL) компаниуд тайлангаа гаргана. Үүнээс Microsoft болон Meta-д зах зээл хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг харах үлдлээ. Meta-ийн хувьцаа энэ онд 66 хувиар өссөн бөгөөд AI салбарт Google, Microsoft, Amazon-той өрсөлдөх томоохон компани юм. Сүүлийн 3 сард Meta-ийн хувьцаа 26 хувиар өссөн бол Amazon 25, Google 21, Microsoft 15 хувийн өсөлт үзүүлжээ.
Эх сурвалж: www.investors.com /ЦХИХХЯ/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!