Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 01-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт “Милленниум Плаза”-д: Монгол Улсын статистикийн албаны 100 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 8007-9237, 9928-9492.
09:00-17:00 цагт “Новотел” зочид буудалд: “Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум” болно. Утас: 9915-3305.
11:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсвийн төсөлд оруулах санал болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал зарлажээ.
11:00 цагт Нийслэл дэх Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн гадна талбайд: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хуралтай холбоотой асуудлаар мэдээлнэ.
11:30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Монголын багш нарын холбооноос багшлах эрхийн гэрчилгээ, журам зэрэг боловсролын харилцааны эрх зүйн зохицуулалтыг нийтийн эрх ашигт нийцүүлэх талаар мэдээлнэ.
12:00 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Төв аймгийн хууль бус ИТХ-ыг хүчингүй болгох үндэслэлийн талаар мэдээлэл хийнэ.
Монголын Урчуудын эвлэлийн галерей болон Архангай аймагт: “Эртний сайхан” үзэсгэлэн нээгдэж, “Соёлын бүтээлч сар” эхэлж байгаа аж.