Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. -2024 оны 11 дүгээр сарын 4-10-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
11 дүгээр сарын 4-нд: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11 дүгээр сарын 4-нд: "Хятад орныг танин мэдэх" Өвөр Монголын соёлын өдрүүдийн нээлтийн ёслол болон бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн үзүүлэх тоглолт Соёлын төв өргөөнд болно.
11 дүгээр сарын 4,5-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
11 дүгээр сарын 5-нд: "Найруулга 2024-Э.Чойдог-Монголын сайхан орон чуулбар" тоглолт Улсын Филармонид болно.
11 дүгээр сарын 6-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
11 дүгээр сарын 7, 8-нд: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
11 дүгээр сарын 9-нд: PRO theatre-ын уран бүтээлчид “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг толилуулна.
11 дүгээр сарын 9-нд: Улаанбаатар театрын дуу ангиас санаачлан үндэсний, сонгодог, поп, эстрад хосолсон дууны гайхамшигийг мэдрүүлэх “Хүрээ ба классик” толголтыг үзэгчдэд өргөн барина.
“Соёлын бүтээлч сар” орон даяар сарын турш үргэлжилнэ.
Орон нутагт:
11 дүгээр сарын 4-нд: Өвөрхангай аймагт "Өндөр гэгээний өв соёлоос суралцахуй" соёлын бүтээлч сарын нээлт болно.
11 дүгээр сарын 6-нд: Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 багийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцсон буухиа тэмцээн болно.
Дорнод: Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд соёлын байгууллагууд сарын турш төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулна.
Хилийн чанадад:
11 дүгээр сарын 5-10-нд: БНХАУ-ын Шанхай хотноо “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн үеэр Монгол-Хятадын “Замын-Үүд, Эрээн боомтын эдийн засаг, хамтын ажиллагааны бүс” хөрөнгө оруулалтын хуралдаан зохион байгуулна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ж.Болор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!