МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Олон улсын хоккейн холбооны дэд ерөнхийлөгч Айваз Оморкановыг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад болсон 18 хүртэлх насны Азийн АШТ-ий зохион байгуулалт, Монголын баг тамирчдын амжилт, Монголын хоккейн холбооны үйл ажиллагаа болон шинээр баригдсан мөсөн өргөө нь ямар том боломжуудыг Монгол Улсад олгож байгаа талаар ярилцав.
Мөн ирээдүйд тив, дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжтой хоккейн баг тамирчдыг бэлтгэн гаргахад МҮОХ-ноос анхаарахаас гадна Олон улсын хоккейн холбооноос дэмжиж ажиллахыг хүслээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол - Киргизстан улсын хооронд шууд нислэг байгаа тул хоёр орны баг тамирчдын солилцоонд ихээхэн нэмэр болохыг дурдаад, тус улсад зочлон, хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.