Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор үндсэн чиглэлүүдэд автобус нэмэх олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн Засгийн газрын ордон руу явдаг АТ:1, АТ:2, АТ:3 чиглэлийг өнөөдрөөс буюу энэ сарын 8-наас зогсоохоор боллоо.
Тодруулбал, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Төрийн ордонд ажилладаг 1400 албан хаагчийг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхийг уриалж дараах гурван чиглэлд автобус үйлчилж байсан юм.
- АТ:1 “Засгийн газрын ордон - Гэрэлт хотхон - Зайсан”
- АТ:2 “Засгийн газрын ордон - Ривер гарден - Хан хилсс”
- АТ:3 “Засгийн газрын ордон - Энканто - Хүннү 2222 хороолол”
НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!