Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 4 дэх өдрийн /2024.11.13/ барилдаанд Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Ура /М-2/-тай таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 4 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Вакатакакаге /М-2/-тэй барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар тэд адил 3 даваа, 1 унаатай болов.
Энэ башёгоос Озэки цолтой барилдаж байгаа Оносато, Аби /М-3/-тай учраа тааран барилдаж түүнд сүкүинаге мэхээр унаснаар тэд адилхан 1 унаа, 3 даваатай болоод байна.
Комүсүби Шодай энэ өдөр Комүсүби Хирадоүми-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 1 даваа 3 унаатай болоод байгаа бол Хирадоүми 4 унаатай боллоо.
Мөн энэ өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Комүсүби Вакамотохару-тай учраа тааран барилдаж, түүнд ошидаши мэхээр ойчиж, Кюүшюү башёг 4 унаатай үргэлжлүүлж байна.
Сэкиваке Дайэйшёо, Охо /М-1/-той барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 2 даваа, 2 унаатай болов. Харин Охо 1 даваа, 3 унаатай болов.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-11/, Такаясү /М-12/-тэй таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаснаар 2 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр /М-4/ энэ өдөр Чураноүми /М-4/-той таарч барилдан түүнд сүкүинаге мэхээр унаснаар 1 даваа, 3 унаатай болоод байна.
Харин Чиёошома /М-14/, Нишикифүжи/М-14/-тэй хүч үзэж түүнийг ёритаоши мэхээр хаяснаар 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-15/, Шонанноүми /М-13/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяснаар дараалсан 4 даваатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!