Бүгд найрамдах Исланд улсад пауэрлифтингийн шахалт, суулт, таталтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 83 кг жинд Монгол Улсын тамирчин Б.Дүвжид суултын төрөлд 347.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ.
Тус тэмцээн 11 дүгээр сарын 11-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөж байна. Б.Дүвжидийн хувьд ДАШТ-ий хоёр дахь хүрэл медаль нь бөгөөд өмнө нь 2014 оны тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Мөн дэлхийн клубуудын аварга, 2014 оны Ази тивийн алтан медальтай бөгөөд Монгол Улсын 12 удаагийн аварга, дээд амжилтыг эзэмшигч тамирчин юм.
Эх сурвалж: БТСУХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!