Бүгд найрамдах Исланд улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 84 кг жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Тус ДАШТ өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монгоын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ.
Мөн тэмцээний сүүлийн өдөр болсон тус эмэгтэйчүүдийн 84 кг жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ. С.Мөнхзулын тухайд өнгөрсөн онд мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!