Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09.00 цагт “Пума”зочид буудалд: “Иргэний хууль тогтоомж: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” уулзалт-хэлэлцүүлэгтэй.
09:00-12:00 цагт “Улаанбаатар галлерей”-д: Монгол Улсад эко-тэмдэгжүүлэлтийн тогтолцоо буюу байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулж, баталгаажуулах тогтолцоог бүрдүүлэх үндэсний воркшоп болно. Үйл ажиллагаанд “Эко тэмдгийн олон улсын сүлжээ”-ний рөнхий нарийн бичгийн дарга Гарет Жонсон оролцоно. Утас: 9499-8693, 9929-9869.
14:00 цагт Төрийн ордонд: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно.
11:30 цагт “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд: Байгаль орчин, аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөрчиж химийн хортой бодисын зөвшөөрөл олгосон талаар “Бид Туул голынхон” ТББ-аас мэдээлнэ. Утас:9168-0110.
11.00 цагт: СБД-ийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч “Сантхаан” ХХК-ийн газрын эрхийг нь цуцалснаар тус газарт төсөл хэрэгжүүлж байсан “Харү констракшн” ХХК-д орон сууцын захиалга өгсөн 35 өрхийн 140 гаруй иргэд хохирсон талаараа хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт “Монгол ньюс” мэдээллийн танхимд: ЭМЯ, НЭМҮТ, “Эерэг ирээдүй өнөөдөр” ТББ-ууд хамтран “Ирээдүйгээ бүү сор” тамхидалтын эсрэг нөлөөллийн аян болон Монгол Улс дахь тамхины хэрэглээний талаар олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
Богд хааны музейд: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!