Итали улсад зохиогдсон шатрын бодлого бодолтын спортын Өсвөрийн ДАШТ-ий 10 насны нээлттэй ангилалд 33 улсын 91 Бодогчид өрсөлдснөөс "Босоо ноён" клубын шатарчин Ц.Ананд үнэмлэхүй амжилтаар түрүүлж тус клубын И.Цэлмүүн охидын ангилалд дэд байр эзлэв.
Мөн И.Цэлмүүн нь стандарт тоглолтын өсвөрийн ДАШТ-д алтын дайтай хүрэл медаль хүртсэн юм.
Хэдхэн хоногийн өмнө энэ клубын шатарчин Г.Тэнгүүндалай бодлого бодолтын төрлөөр 14 насны ангилалд Өсвөрийн Дэлхийн аварга цол хүртснийг бахархалтай мэдээлсэн билээ. Тамирчдад халуун баяр хүргэж цаашдын өндөр амжилт хүсэн ерөөе!
Та бүхэн тус тэмцээнд өгөгдсөн 6 даалгаврыг (зураг) 60 минутад бодож Өөрийгөө сорино уу, хариуг МШХ-ны комментоор мэдээлэх болно.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо /Л.Тогоохүү/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!